Эрхэм та энэ сайхан бичиг соёлыг хайрлаж хүндэтгэж явдаг бол миний нэвтрүүлж буй санаануудтай танилцана уу?
Монгол Бичгийн дутагдалтай талууд ба тэдгээрийн шийдлүүд
1. Монгол бичгийн үгүүд эхэн дунд адагт хувирдаг. Гэтэл тэдгээрийг Monbaiti фонтоор шийдсэн байдал нь тун ядмаг байдаг. Жишээ нь ᠳᠥ гэж бичихийн тулд (ᠳ + [FVS1] + ᠥ) гэсэн 3 тэмдэгт бичих шаардлага гардаг. Гэтэл энэ системд (ᠳ+ᠥ) гэсэн 2 үсгээр л шийдчихдэг. Гэх мэтчилэн маш олон эвтэйхэн шийдэлүүдийг та энэ системийг хэрэглэх явцдаа олж мэдэх болно.
Ялгааг нь харуулах зорилгоор нэг дэлгэрэнгүй жишээ авъя. Жишээ нь “Ахынхаа хоолны сайхан амтыг санасан уу?” гэсэн өгүүлбэрийг бичих байдлийг латинаар галиглая.
Миний санал болгож байгаа: aha yin iyan hoolon u saihan amta i sanagsan uu?
Вондовс дээрх Monbaiti фонтоор: ah[MVS]a y[FVS1]in [NNBSP]iy[FVS1]an hogolon [NNBSP]ʊ saiihan amta [NNBSP]i sanagsan [NNBSP]uu?
[MVS] – Mongolian Vowel Separator (-) гэсэн товч
[FVS1] – Free Variation Selector One (‘) гэсэн товч
[NNBSP] Narrow No Break Space (*) гэсэн товч
Дээрхээс харвал уг өгүүлбэрийг ямар ч контрол тэмдэгт ашиглалгүй бичиж болохоор байтал тэр Monbaiti фонтоор бичих үед илүү тэмдэгтүүд бичих яршигтай ажил хийгээд байгаа биз. Ялгааг нь сайн хар.
2. Компьютер, гар утас нь анхнаасаа хөндлөн чиглэлд дизайнчлагдсан байдаг тул босоо чиглэлд бичих гэхээр заавал нэг хөтөч програм ашиглах шаардлага гардаг. Бас дээр нь дэлхий дээр хэрэглэгдэж байгаа ихэнх програм болон вэбүүд нь хөндлөн байдаг тул түүнд бүртгүүлэх зэрэгт Монгол бичгээр хөндлөн бичих хэрэгцээ гарна. Тиймд бид өөрсдөө Монгол бичгийг хэвтээ болон босоо аль ч тохиолдолд нь хэрэглээд сурчих нь илүү дээр.
Энэ зорилгоор Монгол бичгийг хөндлөн чиглэлд бичих үед хэрэглэх зориулалт бүхий латин үсэг шиг дизайнтай фонт хийж энэхүү Галигтан системд хэрэглэсэн болно. Босоогоор бичих үедээ уламжлалт загвартай фонтуудыг хэрэглэж, хэвтээгээр бичих шаардлагатай газар Galigtan фонтдыг хэрэглэж бичих нь дээр гэж зөвлөх байна.
3. Монгол бичигт том үсэг буюу upper case гэж байдаггүй. Иймд товчилсон үгнүүдийг том үсгээр бичихэд дутагдалтай тал харагддаг.
Тиймд латин том үсгээр бичихдээ шифт дараад л бичиж болдог болгосон. Тэгээд бас Латин үсгийг Монгол үсгүүдэд шууд оноолтыг хийсэн. Жишээ нь: БНМАУ – BNMAU, МАХН – MAHN, УБ – UВ, МУҮИС – MUVIS, ШУТИС – XUTIS, ЧД – QD, ЦИС – CIS.

4. Монгол бичгийн зарим үсгүүд нь орчин цагийн монгол хэлний авиа зүйн зөрүүг нарийн гаргадаггүй. Жишээ нь: ч/ц – ᠴ, ж/з – ᠵ гэх мэтийн үсгүүд нь нэг ижил дүрстэй байдаг. Энэ байдал нь гадаад хэлний үгүүдийг авч хэрэглэхэд саад болж байснаас Аюуш гүүш шинээр нэмэлт үсэг зохион хэрэглэсэн байдаг. Аюуш гүүшийн шийдлийг одоогийн монгол хэлэнд сайжруулан хэрэглэвэл илүү зохилтой. Ингээд би Аюуш гүүшийн ц болон з гэсэн үсгүүдийг ч, ж – тэй төстэй харагддаг али гали үсгүүдээр сольсон. Үүний үр дүнд ч/ц – ᠴ/ᠼ– q/c, ж/з – ᠵ/ᢣ – j/z үсгүүд бий болсон бөгөөд з – ᠽ гэсэн үсгийг ахин хэрэглэхгүй болцгооё.
За энэ өөрчлөлтийн үр дүнд з, ц үсгүүдийг гадаад дотоод аль ч үгэнд үгний гарал үүсэл хамаарахгүйгээр хэрэглэх боломж бий болж байгаа юм. Жишээ нь зарлиг гэж үгийг жарлиг/зарлиг – ᠵᠠᠷᠯᠢᠭ / ᢣᠠᠷᠯᠢᠭ алингаар нь ч бичсэн нэг их зөрүүгүй харагдана. ᠴᠠᠭᠠᠨ/ᠼᠠᠭᠠᠨ, ᠡᢣᠡᠨ/ ᠡᠵᠡᠨ гэх мэт.
5. Зарим хүмүүс Монгол бичгийн дуудлага бичлэг нь өөр гэж сурахаас төвөгшөөдөг. Энэ нь үнэн бөгөөд Монгол бичгийн зарим зүйсийг сайжуулахгүй бол үнэхээр болохгүй байна. Жишээ нь: Хаана гэдгийг монгол бичигт Хамига гэж бичдэг. Яагаад бид ᠬᠠᠠᠨ᠍ᠠ гээд монгол бичгийн үсэг хэрэглээд бичиж болж байхад ᠬᠠᠮᠢᠭᠠгэсэн уйгар үгийг хэрэглэх ёстой юм бэ? Иймэрхүү жишээ маш олон байна. Би гурил гэж үгийг гулир, тойрог гэж үгийг дугуриг, юм гэж үгийг ягума гэж бичмээргүй байна. Монгол хэл өнөөдөр хөгжөөд сайжирсан байхад Монгол бичиг дагаад хөгжиж байх ёстой. Яалтчгүй дуудлаганаасаа өөрөөр бичигдээд байгаа үгийг засаж, шинэ бичих хувилбар нэмж зохиож, хэрэглэж заншицгаах нь маш чухал байна.
6. Урт эгшгийг заавал “Г/G” жийрэглэж бичдэг. Энэ жийрэглэлт нь зарим хүний нүдэнд Монгол бичгийн бичлэг дуудлагын зөрүү юм шиг харагддаг. жишээ нь: ᠤᠤᠰᠤᠷ – огосор, ᠳᠠᠠᠯᠭᠠᠪᢦᠷᢈ – дагалгабури. Мөн чанартаа бол оосор, даалгавури гэж дуудагддаг үгүүд. Иймд компьютерт оруулахдаа oosor, daalgawuri гэж бичиж оруулдаг болгосон. Өөрөөр хэлбэл урт эгшгийг хоёр эгшиг буюу long vowel хэрэглэн галиглах болж байна гэсэн үг. Зарим тохилдолд урт эгшиг нь дараах байдлаар бичигдэж болно.
эгүлэ – ᠡᠭᠥᠯᠡ – evle
агула – ᠠᠤᠯᠠ – аula
агула – ᠠᠤᠯᠠ – аula
8. Монгол бичгийг латинаар галиглах бүх нийтээр зөвшөөрөгдсөн цэгцтэй систем байхгүй. Энэ байдлийг шийдэх зорилгоор латин 26 үсгэнд монгол бичгийн үндсэн 26 үсгийг оноосон.
q – чанар гэдэгт ордог ч үсэг
x – шинэ гэдэгт ордог ш үсэгv – үнэн гэдэгт ордог ү үсэг
Бичиг үсэг гэдэг бол хөшөө дурсгалтай адил зүйл.
Тиймд Монгол бичиг нь олон зуун жилийн турших монгол хэлний хөгжил түүхийг тэр чигээр нь агуулсан бидний хайртай бичиг юм.
Монгол бичгийн хамгийн гол амин сүнс нь үг бичих дүрэм болон бичлэгэнд нь байдаг.
Монгол бичгийг маш сайн сурсны дараа л тэр амин сүнсийг нь олж харах, хайрлах билгийн нүдтэй болдог. Одоогоор энэ билгийн нүдийг өөртөө бий болгосон, Монгол бичгийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс маш цөөхөн байна. Монгол бичигтээ хайртай Монголын үрс маш олон болтугай!